МУГЖ, дуучин Г.Эрдэнэбатыг Монгол Улсаас Бүгд найрамдах Киргиз улсад суугаа ЭСЯ-нд элчин зөвлөхөөр томилжээ.
Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Төрийн албаны туршлагатай учраас томилсон” гэсэн юм. Тэрээр УДБЭТ-ийн захирал, дараа нь БСШУЯ-ны соёл урлагийн газрын даргаар ажиллаж байсан юм. Түүнийг 2019 онд Хэнтий аймгийн нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшүүлнэ гэсэн мэдээлэл гарч байсан билээ.
Тэрээр 1959 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн. УБИС, ОXУ-ын Екатеринбург хотын хөгжмийн дээд сургуулийг төгссөн юм.