Хүүхдийн эмч нар хүүхдүүд ковидоор удаан өвчилдөггүй гэж үзэж байна. Халдвар аваад эдгэсэн ч толгой өвдөх, ядрах гэх мэт шинж тэмдэг илэрсээр байхыг удаан ковид гэж нэрлэжээ.
Их Британийн Лондон хот дахь University College London-ы судлаачид 2020 оны есдүгээр сараас энэ оны гуравдугаар сарын хооронд халдвар авсан, 11-17 насны хүүхдүүдийг судалжээ. Онош батлагдсанаас 15 долоо хоногийн дараа хүүхдүүдийн 2-14 хувьд нь л ковид 19-ийн халдварын шинж тэмдэг илэрсээр байжээ.
Судлаачид халдвар аваагүй, 11-17 насны хүүхдүүдийг мөн судлахад Тэдний 53 хувьд нь толгой өвдөх, ядрах, сульдах гэх мэт шинж тэмдгийн нэг нь илэрчээ. Иймд толгой өвдөх нь бүх насныханд түгээмэл тохиолддог зовуурь юм, ковидтой холбоогүй гэж судлаачид үзэж байна.
Харин халдвар авсан хүүхдүүдийн 65 хувьд толгой өвдөх шинж тэмдэг илэрчээ.
Их Британид өнгөрсөн оны есдүгээр сараас энэ оны гуравдугаар сард нийт 235 мянган хүн халдвар авсан. Тэдний 32 мянгад эдгэсэн ч ковидын шинж тэмдэг илэрсээр байжээ.
Халдвар авсан иргэдийн 13 хувь нь эрдэмтдийн асуултад хариулсан бөгөөд судлаачид шинж тэмдэг илэрсээр байгаа өвчтөнүүд судалгаанд илүү идэвхтэй оролцсон гэж дүгнэсэн байна. Тэгэхээр халдвар авсан нийт иргэдийн 2 хувьд нь л эдгэсний дараа ч шинж тэмдэг илэрсээр байгаа гэсэн үг юм.
Профессор Тэрэнс Стефенсон “Халдварын оргил үед хүүхдүүдийн 50 хувьд урт ковид илэрнэ гэж бид анх таамагласан. Энэ нь худлаа болохыг харлаа. Гэхдээ бид хүүхдүүдийг үргэлжлүүлэн судална. Эдгэсэн өвчтөнүүдийн 2 хувьд ковидын шинж тэмдэг илэрч байгаа нь бидний санааг амраалаа” гэжээ.
Гэхдээ судалгаанд хамрагдсан,халдвар авсан хүүхдүүдийн 40 хувь нь уйтгарласан, түгшүүртэй байсан, аз жаргалгүй байснаа хуваалцсан аж. Үүнд сургуулиудыг хаасан, наз нартайгаа уулзаагүй, халдварын айдас нөлөөлсөн гэдэг дүгнэлтэд хүрчээ.
Эх сурвалж: BBC