2020 онд БНХАУ COVID-ийн халдварыг хяналтад авснаар тансаг зэрэглэлийн зах зээл нь сэргээд байсан юм. Харин сүүлийн сард “коронавирус”-ийн “Дельта” хувилбарын тархалт эрчимжсэн, мөн тус улсын Ерөнхийлөгч Ши Жинпинь баялгийн тэгш хуваарилалтыг сурталчлах болсон нь тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудад сөргөөр нөлөөлж эхлээд байна.
Тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнүүдийн борлуулалтын дийлэнхийг бүрдүүлдэг БНХАУ-д худалдан авалт буурснаар сүүлийн долоо хоногт “Kering”, “Burberry”, “LVMH”, “Prada” зэрэг компанийн хувьцааны ханш 10-15 хувиар унажээ.
“Jefferies” компанийн тооцоолсноор энэ оны эцсээр тансаг зэрэглэлийн зах зээлийн 50 гаруй хувийг БНХАУ бүрдүүлэхээр байна. БНХАУ-ын чинээлэг худалдан авагчид жилд ойролцоогоор 116 мянган ам.долларыг энэхүү зах зээлд зарцуулдаг байна.