Өнөөдрийн байдлаар /2021-09-06/ Улиастай суманд Халдвартын эмнэлэгт 100 ор дэлгэж 101 өвчтөн, Хүүхдийн эмнэлэгт 100 ор дэлгэж 101 өвчтөн, Эдийн засгийн сургууль дээр 135 ор дэлгэж 133 өвчтөн эмчлүүлж байна.
Аймгийн Засаг даргын нөөц сангийн 10 сая төгрөгийн санхүүжилтээр шинээр 50 ор худалдан авч, Улаан загалмайн нийгэмлэгийн хандиваар 50 ор, нийт 100 ортой ковидын эмнэлгийг аймгийн Биеийн тамир, спорт хороон дээр дэлгэлээ. Өнөөдрөөс өвчөнөө авч эхэлнэ.
Эмч, эмнэлгийн ажилчдын хүрэлцээ муу, тусгаарлан ажиглах боловсон хүчний нөөцгүй болж байгаа тул 9 сарын 15-наас хэвийн горимд ажиллах бэлтгэл ажлаа хангаж байгаа тухай аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдээллээ.
Завхан аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 4217, эдгэрсэн 2961, эмчлэгдэж байгаа 1092. Эмнэлэгт 728 иргэн, гэрээр 364 иргэн эмчлүүлж байна. Үүнээс хөнгөн 932, хүндэвтэр 137, хүнд 18, маш хүнд 5 иргэн байна.
ЗАВХАН АЙМГИЙН ЭРСДЭЛИЙН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ БҮЛЭГ