Дельта мутациас хурдан тархдаг, вакцины үр дүнгээс зайлсхийх чадвар өндөр “Mu” хувилбар дэлхий дахинд судалж байна.
Колумби Улсад энэ оны 1 р сард бүртгэгдсэн МU хувилбар нь дэлхийн 40 гаруй оронд тархаад байна. Дэлхийн 40 гаруй оронд тархаад байгаа “Mu” мутаци БНСУ-д бүртгэгджээ.
Хамгийн сүүлд БНСУ-д тус хувилбарын анхны тохиолдол бүртгэгджээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас МU хувилбар нь вакцины үр нөлөөгөөс зайлсхийх чадвар нэмэгдсэн байх магадлалтай, халдварлах чадвар өндөр, антибоди түвшинг бууруулах чадалтай гэж үзсэн байна. Энэ нь одоо манай улсад тархаад байгаа дельта хувилбараас хурдан хугацаанд тархахаас гадна хоруу чанар өндөртэй гэж үзжээ.
Үүнээс гадна АНУ-д вакцины бүрэн тун авсан иргэд ямар нэг шинж тэмдэггүй өвдөж байгаа олон тохиолдлыг судалсан байна. Бүрэн тунгаа авсан иргэдэд ямар ч шинж тэмдэг илрэхгүй ч хамрын салст, хоолойн залгиураас вирус илэрч байгааг тогтоожээ.
Улмаар вакцины бүрэн тунтай иргэд шинж тэмдэггүй өвдөж вакцин хийлгээгүй хүмүүст халдвар тарааж байгаа олон тохиолдлыг илрүүлжээ. Манай улсад ч энэ мэт тохиолдол олон гарч байгааг эрдэмтдийн багаас мэдээллээ.