Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор нийтийн тээврийг уртасгасан цагаар буюу 05:30-00:00 цагийн хооронд зорчуулахаар Ч:2, Ч:5, Ч:7 гэсэн гурван чиглэлийг есдүгээр сарын 3-наас хойш туршилтаар явуулж эхэлсэн талаар холбогдох хүмүүс танилцуулжээ. Мөн төрийн албан хаагчдыг нийтийн тээврээр зорчуулах судалгааг эхлүүлсэн байна.
Уртасгасан цагаар үйлчлэх маршрут:
- Ч:2 Шар хадны эцэс-3,4-р хорооллын эцэс
- Ч:5 Шар хадны эцэс-Гэмтлийн эмнэлэг
- Ч:7 Нисэх-Монгол Улсын Их Сургууль