Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3,680 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 247,399 болж нэмэгдэв.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 1,381 нь нийслэл хотод,
- 2,299 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд 3,805 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Харин коронавируст халдварын улмаас 80 хүртэлх насны арван хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.
Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 992 хүн эндээд байна.
Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 20,772 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 35,280 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 13,643
- Хүндэвтэр- 5,248
- Хүнд – 1,547
- Маш хүнд – 284 хүн байна.
Халдварын тархалт нэмэгдэх шалтгаан нь хүмүүсийн бөөгнөрөл үүсгэсэн арга хэмжээ, коронавирусийн дельта хувилбарын давлагаатай холбоотой гэдгийг мэргэжлийнхэн тайлбарлаж буй.
Ийм иргэдийг хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, амны хаалтаа тогтмол зүүхийг сануулж байна.
Түүнчлэн архаг хууч өвчтэй, жирэмсэн эмэгтэйчүүд ноцтой хүндэрч байгаа тул коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдахыг уриалъя.