Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр шатахуун импортлогчид болон салбарын сайдтай уулзахаар боллоо. Сүүлийн өдрүүдэд иргэдийн өргөн хэрэглэдэг авто бензин хомсдож, ихэнх шатахуун түгээх станц АИ-92 бензин дууссан гэдэг бичигнээс өөр тайлбаргүй байгаа.
Ашигт малтмал, газрын тосны газраас ч авто бензин хомсдох болсон шалтгааны талаар тайлбар, мэдээлэл хийхгүй байгаа билээ. Тэгвэл Ерөнхий сайдын өнөөдрийн уулзалт үр дүнд хүрч, ямар нэгэн шийдвэр гарах болов уу гэдэг хүлээлт үүсгээд байна.