Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр:
Ойрх дорнодод болж буй үйл явдалтай холбоотойгоор 1 баррель нефть 57 ам.доллараас 112 ам.доллар болсон. Үүнтэй холбоотойгоор шатахууны үнэ нэмэгдэх нь тодорхой болсон. 92-оос бусад түлшид 300₮ нэмэгдүүлсэн ч нийтдээ 1500₮ орчим үнийн өсөлт үүссэн. Үүнийг аль болох зөөлөн аргаар, инфляцад нөлөөлөхгүй байх талаас нь бодлогын арга хэмжээ авч байна. Нефть бүтээгдэхүүний гаалийн 5 хувийн татварыг тэглүүлэх хүсэлтийг өгч байгаа ба ингэснээр 200 төгрөгөөр бууруулах, үнийн өсөлтийг зөөлрүүлэх арга болох юм.
Засгийн газраас эдийн засгийн хүндрэлийн үед авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг гаргасныг УИХ-д өргөн барина. Нефть бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотойгоор инфляц өсөх нь тодорхой болсон тул Засгийн газар хурдтай ажиллах шаардлагатай байна.












































































