Сэтгэл зүйчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Jerome Motto гэх эрхэм нэгэн сонирхолтой түүхийг New york Times-д ярилцлага өгөхдөө хэлжээ.
1963 онд түүний нэгэн өвчтөн сэтгэл санааны гүн хямралд орж, ганцаардсандаа болж “Golden Bridge” гүүрнээс үсэрч амиа хорлосон байна.
Түүнийг нас барсаны дараа гэрт нь нэгжлэг хийхэд тэмдэглэлийн дэвтэр дээрээ ингэж бичжээ. “Өнөөдөр би амиа хорлохоор гүүр руу алхаж явна.
Намайг алхаж явах замд ердөө ганц л хүн над руу инээмсэглэх юм бол би амиа хорлох бодлоо өөрчилнө” хэмээх бичиг олджээ.
Харамсалтай нь түүнийг харан хэн ч инээмсэглэсэнгүй.
Заримдаа бидний хэлсэн үг , хийсэн үйлдэл ялимгүй мэт санагдах аар саархан зүйлс хэн нэгэнд инээд хөөр баяр баясал өгдөг бол зарим нэгэн уйтгар гуниг шаналлыг авчирдаг.
Тиймээс өөрөөсөө аль болох сайхан зүйлсийг цацруулж яваарай…