МУГТ Э.Цэндбаатар болон О.Тулга нар өнөөдөр ДАШТ-ий 60 кг жингийн сорил тулаанаа хийхээр болсон билээ. Тэгвэл Э.Цэндбаатар товлосон цагтаа ирж, жингээ шалгуулаагүйн улмаас тоглолт цуцлагдсан бөгөөд ДАШТ-ий 60 кг жинд тамирчин О.Тулга Монгол Улсыг төлөөлж оролцохоор боллоо.
Тодруулбал, ОУБХ-ны дүрмээр тухайн тамирчин эхэлж эмнэлгийн үзлэгт орж, үүний дараа жингээ шалгуулах юм. Ингэснээр тамирчдыг тэмцээнд оролцох эсэхийг шийддэг бөгөөд тамирчид 08:00 цагт жингээ шалгуулах ёстой байсан юм. Тэгвэл О.Тулга цагтаа ирж эрүүл мэдийн үзлэгтээ орж, жингээ шалгуулсан бол Э.Цэндбаатар тодорхойгүй шалтгаанаар хүрэлцэн ирээгүй байна. Ингэснээр О.Тулга ДАШТ-ий 60 кг жинд Монгол Улсыг төлөөлж оролцохоор боллоо.
Түүнчлэн өнөөдрийн сорил тулааны шүүгч Ц.Батнасан Э.Цэндбаатарын багш “Бид хоёр маргаашийн сорилд оролцох боломжгүй боллоо” хэмээн мессеж үлдээсэн гэдгийг хэллээ.