Коронавирусийн альфа хувилбараар өвдсөн 10 мянган хүн дараа нь дахин дельта хувилбарын халдвар авсан талаар ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан мэдээллээ.
Тэрээр “Одоо тархаад буй халдварын гурав дахь давлагаа дельта хувилбарынх юм. Учир нь нийт илрэх тохиолдолд дельта хувилбарын эзлэх хэмжээ 90-ээс их хувь байна. Олон улсад ч ийм байгаа. Учир нь вирус өөрөө мутацлагдсан гэсэн үг. Альфа хувилбараар халдварлаж өвдсөн хүн дараа нь дельта хувилбараар өвдөж болно. Альфа хувилбараар өвдөөд дараа нь дахин дельта хувилбарын халдвар авсан 10 мянган хүн байна” гэв.