БОАЖ-ын сайд Ч.Уртнасан өнгөрсөн даваа гарагт /2021.10.08/ Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Галсанг хүлээн авч уулзан, “Байгаль орчны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа.
Түүний хувьд 60 орчим номыг герман, англи хэл дээр гаргаж, уран бүтээлийнхээ хажуугаар байгаль орчинд ээлтэй олон ажлыг санаачлан хийдэг. Тухайлбал, тэрбээр нэг сая мод тарих мөрөөдлөө биелүүлж, хоёр сая мод тарих ажилдаа ороод байгаа аж. Түүнчлэн хуурай газарт хур дуудах төхөөрөмжийг санаачлан гадаадын эрдэмтдэд захиалга өгөн зохион бүтээлгэсэн байна. Түүний энэ санал санаачилга, хичээл зүтгэлийг төр ийнхүү үнэллээ.