Өнөөдөр /2021.10.14/ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат намаасаа Ц.Тувааныг, бүлгээс С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарыг хассан тухай мэдэгдэл хийсэн. Үүнтэй холбогдуулан Ардчилсан намын гишүүн О.Цогтгэрэл байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, “Миний ойлгож байгаараар өнөөдөр бүлэг, Ардчилсан нам хоёр нийлээд хүний эрхийн талаар мэдээлэл хийнэ гэдэг ойлголттой байсан.Гадуур жаахан ажилтай байлаа. Бүлгээс гишүүн хасах, намаас гишүүн хөөх эрх бүхий байгууллага биш. Бүлгээс гишүүн хөөж, хасах эрх бүхий этгээд биш. Гэтэл дундуур нь яаж хагалж бутаргах уу гэдэг юм явж байна. Хувь гишүүнийхээ байр суурийг бүлгийнх мэтээр илэрхийлж байгаад харамсаж байна. Өөрсдийгөө намын дарга гэж бодож байгаа С.Эрдэнэд намаас гишүүн хөөх эрх мэдэл байхгүй. Ц.Туваан өөрийгөө намын гишүүн биш гэж үздэг юм билээ. Энэ асуудлыг бүлгийн хурлаар тусгайлан ярилцах байх аа. Бүлгийн даргыг зохион байгуулалтын хүрээнд удирдаж явж чадахгүй байна гэдэг шүүмжлэл өнгөрсөн хавраас гарч ирсэн”.