“Хил хязгааргүй спорт” Төрийн бус байгууллага, Монголын үндэсний бөхийн холбоо, “Эрхэт Монгол” групп, ТВ8 телевизийн хамтран хэрэгжүүлж буй үндэсний бөхийн лигийн барилдаан (2021.10.24) боллоо.
Барилдаанд 32 бөх зодоглосноос Улсын харцага Т.Баасанхүү, Улсын начин Н.Мустафа хоёр өрсөлдөгч нараа давсаар үзүүр түрүүнд шалгаран үлдлээ.
Улмаар Т.Баасанхүү харцага хөл аван давж, лигийн барилдааны анхны аварга боллоо. Түрүүлсэн бөх 3 сая, үзүүрлэсэн бөх 1.5 сая төгрөгийн шагнал хүртлээ.