“Rio Tinto”-ийн Зэсийн группийн захирал Б.Болд, “Turquoise Hill Resources” компанийн Гүйцэтгэх захирал Стив Тибоу Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатарт захидал хүргүүлсэн байна.
Энэхүү захидалд гурван санал дэвшүүлснийг эх сурвалжууд мэдээллээ. Эхнийх нь Засгийн газрын эзэмшиж буй 34 хувийн хувьцаанд ногдох зээл 2.3 тэрбум ам.доллар байгаа бөгөөд үүний 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг “тэглэх” санал гаргасан байна.
Хоёр дахь нь ногдол ашиг авах хугацааг наашлуулж, 400 сая ам.долларыг гурван жилийн хугацаанд олгох юм байна. Сүүлийнх нь менежментийн төлбөрийг үе шаттайгаар бууруулах санал гаргажээ.
Одоогоор хөрөнгө оруулагч тал төслийн үйл ажиллагааны зардлаас гурван хувь, хөрөнгөнөөс зургаан хувийн менежментийн төлбөр авч байгаа юм.
Ямарч мөнгө төлөхгүй 51% ав
Зүгээр л өр төлбөр ярилгүй 51% ав!!! Яагаад гээч манай Монголын газар доор байгаа баялаг эзэн нь юмаа мэд!!!!!!
Монголчууд ялалт байгуулчихлаа гээд баярлаад байх шиг байна монголчууд тэн эндүүрч байна Харамсалтай нь Рио Тито бид өөрийг чинь цайруулсан харин баялаг манайх гээд хэлчихсэн гэхэд болно Тэд юу бодож байгаа гээч шуналтай Монголын эх баригчид бидний башир аргад орчихлоо шүү дээ Монголчууд ын залхуу архичин иргэдийг чинь хоолтой нь залгуулж байгааг болгож байгааг мартаж болохгүй шүү