Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр агаарын хил тогтворжвол гадаадад вакцин хийлгэж амжаагүй монгол иргэд болон жуулчид Монгол Улсад вакцин хийлгэж болох уриалга гаргахыг БОАЖ-ийн сайдад даалгажээ.
Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Н.Уртнасан сайд жуулчдын компанитай ярьж, манай улсын агаарын хил тогтмол нээгдээд явбал гадаадад байгаа монголчууд болон жуулчид вакцингүй орж ирээд Монголд вакцинаа хийлгэж болно гэдэг уриалгыг гаргаж болно.
Төлбөртэй биш бөгөөд Монголд ирж жуулчлал хийсний төлөө вакциныг нь үнэгүй хийнэ. Нэг үгээр хэлбэл жуулчдыг татах сэдэл гэсэн үг” гэв.