Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна.
Уг хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гуравдугаар тунтай холбоотой үүрэг өгсөн болохыг Засгийн газраас мэдээллээ.
Тодруулбал,
-Гуравдугаар тунгийн хамрагдалт 50%-д хүрвэл улбар шар зэрэглэлийг шар болгож бууруулах
-Өвдөөд эдгэрсэн иргэд гуравдугаар тунд хэрхэн хамрагдах талаар мэдээллээ тодорхой өгөх
-Арваннэгдүгээр сарын 1-нээс 50%-ийн дүүргэлттэй урлаг соёл, спортын арга хэмжээг нээх аж.