Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцуулж байна. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:
Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийн талаар Засгийн газар хэлэлцлээ. Махны үнийг тогтвортой байлгах зайлшгүй шаардлагатай байна. Тиймээс экспортыг хязгаарлаж, он дуустал мал, мах гаргахгүй байх шийдвэр гаргалаа.
Ургац хураалт 80 гаруй хувьтай байна.
Ургамлын тос дэлхийн зах зээлд 60 орчим хувийн өсөлттэй явж байна.
Хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт нь зогссон 190 орчим вагон байна. 30 орчим вагоныг нэмж гаргах урьдчилсан хүсэлт гаргасан.
Нарийн ногооны асуудал нь Эрээнд гарсан ковидтой холбоотой. Тиймээс цаанаас ирж байгаа тээврийг Замын-Үүд рүү шууд ирэх боломжийг судалж байна.