Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсын Белград хотод үргэлжилж байна. 60 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин О.Тулга тэмцээний тав дахь өдөр хоёр дахь тулаанаа хийлээ. О.Тулга Финландын тамирчин Хатаевтай тулалдсан бөгөөд гуравдугаар үед манай тамирчны хөмсөг задарч, эмч, шүүгч нар тулааныг үргэлжлүүлэх боломжгүй хэмээн дүгнэснээр тоглолтыг зогсоож Финландын тамирчин ялалт авлаа. Ингэснээр О.Тулга ДАШТ тэмцээнээ өндөрлүүллээ.