УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн судалгаагаар 3-р тун вакцин хийлгэсний дараа Дельта вирусийн халдвар авсан тохиолдолд хүндрэх, нас барах эрсдэл 90%-иас дээш үзүүлэлтээ буурах тооцоолол гарсан.
Хэрэв манай улс өдөрт 20 мянган хүнийг 3-р тунд хамруулж, дархлаажуулалтын хурдыг 4 дахин нэмж чадвал 2021.12.31 гэхэд нийт нас баралтын тоог 2000-д хүргэхгүй тогтоон барьж, 200 хүний эрдэнэт амийг аврах боломжтой гэдгийг эрдэмтэд судалгаагаар тогтоосон.
Мөн Коронавирусийн өөр аюултай мутац орж ирсэн тохиолдолд 3-р тунд хамрагдсан хүмүүсийн хувьд хүндрэл болон нас баралтаас сэргийлэх хувь маш өндөр байх болно гэдгийг судлаачид сануулж байна.