“Бээжин-2022” өвлийн олимпын наадмын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан тамирчдад тэтгэлэг гардуулан өгөх ёслол болж байна.
Тэтгэлгийг Олон улсын олимпын хорооноос зарласан бөгөөд Монголоос цанын 3, тэшүүрийн 1 тамирчин тэнцсэн байна.
Тэнцсэн тамирчид:
Б.Ачбадрах /Цанын ОУХМ/ 2018 оны Пёнчан өвлийн олимпод оролцсон
Д.Мөнхгэрэл /Цанын ОУХМ/
А.Энхтуул /Цанын ОУХМ/
А.Зул /Тэшүүрийн ОУХМ/
Хөтөлбөрт хамрагдсан тамирчин МҮОХ болон ОУОХ-той гэрээ байгуулснаар сард 750 ам.доллар, нийт 4 сарын хугацаанд 3000 ам.долларын тэтгэлэг авна.
Тэтгэлэгт хамрагдсан тамирчин эрхээ авч чадаагүй болон эмнэлгийн шалтгаан, тайланг хоцролт, допингийн асуудал гаргасан бол тэтгэлгийг цуцлах аж.
Токиогийн зуны олимпын үеэр мөн уг тэтгэлэгт манай улсын 17 тамирчин сонгогдсоноос 14 нь эрхээ авсан.