Этери Тутберидзе шавиа мөсөн талбайгаас угтаж авсныхаа дараа хэлсэн үг нь хэвлэлийнхэнд тодорхой боллоо.
Этери “Чи яагаад гулгахаа болив? Яагаад тэмцэлгүй орхичихож байгаа юм бэ, энэ гулгалтыг? Аксель дээр алдаад чи гулгахаа больчихлоо. Яагаад гэдгээ тайлбарла” гэж хэлсэн байна.
Үнэхээр сүүлийн үсрэлтүүдээ амжилттай гүйцэтгэсэн бол түүнд хүрэл медаль авах боломж байсан. Оноо хүлээж суухдаа тэр дахиад л асгартал уйлав. Дарамт шахалт, томчуудад гомдсон гомдол бүгд дэлбэ тавин гарсан биз ээ.
Камила Валиева энэ үед “Гэхдээ… Шагнал гардуулах ёслол явагдах боллоо” гэж багш нартаа хэлжээ.
ОУОХ-ноос хэрэв Валиева медалийн болзол хангавал шагнал гардуулах ёслол хийхгүй гэж зарласан. Энэ үг 15 настай охинд ямар их дарамт болсныг бэлхнээ харуулж байгаа юм. Камила дотроо намайг түрүүлбэл, медаль авбал ёслол болохгүй гэж бодож, дарамтад байсан бололтой.