Засгийн газраас төрийн байгууллагуудын шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон.
Харин хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд шинэ жилээ тэмдэглэж болох эсэхийг Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос тодруулахад “Бид арваннэгдүгээр сарын 1-нээс урлаг, спортын тоглолтуудыг нээсэн. Ингэхдээ бүүстер тунгаа хийлгэсэн байх, эсвэл түргэвчилсэн шинжилгээний хариутай байх гэсэн шаардлагыг тавьж байгаа.
Төрийн албан хаагчдаас бусад байгууллагынхан шинэ жилээ цомхон хүрээнд тэмдэглэх боломжтой. Гэхдээ бүүстер тунгийн дархлаажуулалт 50 хувьд хүрч байж, дараа дараагийн шатлалд шилжих болно” гэлээ.