Өчигдөр Засгийн газар хуралдаж,
М.Энхсайхан, С.Баяр нарын хүмүүсийг Элчин сайдаар томилохоор болж Монгол Улсын
Ерөнхийлөгчид нэрсийг өргөн мэдүүлэв.
Харин өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч
нэрсийг батламжиллаа. Туршлагатай, чадвартай улс төрчид Монгол Улсаа төлөөлөн
гадаадад суух Элчин сайдаар томилогдож байгаад баяр хүргэх нь зүйтэй биз. Гэвч
Элчин сайдын албан тушаал \”ялагдсан улс төрчийн гавьяа шагнал” мэт л ойлгогдох
боллоо.
С.Баяр, М.Энхсайхан нар албан тушаалаар
дутагдаж байгаагүй хүмүүс. Хэний ч нам ялсан үргэлж л албан тушаалд
томилогдсоор явсан. Нэг ёсондоо бид эдгээр хүмүүст өртэй ч юм шиг санагдах юм.
Хийсэн гавьяа тэдэнд бий л байх. Гэвч учруулсан гайг нь ч мартаж болмооргүй
санагдана. С.Баяр, М.Энхсайхан нар насаараа л дарга явлаа. Өндөр дээд албан
тушаал, эрх ямба гэгчээр тэтгүүлж явсаар л өндөрлөх биз. Бидний тэдэнд ямар
өртэй юм бол оо.
Шар хүү