ЭМЯ-наас коронавируст халдварын талаарх тоон мэдээллийг хүргэж байна. Сүүлийн 24 цагийн байдлаар 777 хүнээс халдвар илэрч, 10 хүн нас баржээ.
Тодруулбал, 571 нь нийслэлд, 206 тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Мөн 21-ээс дээш насны таван эмэгтэй, таван эрэгтэй нас барж, нийт нас баралт 1846 болжээ.