Ном унших (тогтмол хэвлэл унших биш) наслалтыг нэлээд уртасгадгийг эрдэмтэд илрүүлжээ. \”Гардиан” сонинд энэ судалгааны тухай мэдээлсэн байна.
Судалгаанд 50 болон түүнээс дээш насны 3635 хүн оролцжээ. Тэднийг гурван хэсэгт, тодруулбалдолоо хоногт гурван цаг хагас (болон үүнээс илүү хугацаагаар) ном уншдаг,гурван цагаас бага хугацаагаар болон ерөөсогт ном уншдаггүй хүмүүс гэж хуваасан байна. 12 жилийн ажиглалтын дүнгээсүзвэл,ном их уншдаг хүмүүсийн дунд нас баралт ном тоодоггүй хүмүүсийнхээс зургаан хувиар бага байжээ.Үүнээс гадна,ном унших дуртай хүмүүсном уншдаггүй хүмүүсээс 23 сараар илүүнасласан нь харагдсан байна.
Тогтмол хэвлэл биш, харин чухамхүү ном унших нь урт наслахаднөлөөлдгийг эрдэмтэд тэмдэглэж байна.Ийм нөлөө нь сонин, сэтгүүлийг бодвол, ном ньшинэ материалыг \”гүнзгий шимтэн уншихад” тусалдаг байна. Иймэрхүү практик нь оюун ухааныг дасгалжуулж, үгийн нөөцийг нэмэгдүүлж, анхаарал төвлөрүүлэлтийг сайжруулж,бусдын жаргал, зовлонг хуваалцахад тус болдогажээ.
Судалгаанд оролцогчид чухам ямар ном уншсанаа хэлээгүй байна. Энэ нь голдуу уран зохиолын ном байсан гэж эрдэмтэд үзэж байна. Цахим материал унших болон номныдуун бичлэгийг сонсох нь наслалтыг уртасгахад мөн ийм нөлөө үзүүлдэг эсэхийг цаашид тодруулахаар төлөвлөж байгаа ажээ.
С.Инда