АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден коронавирусийн шинэ хувилбар иргэдийг айдас хүйдэст автуулах шалтгаан гэлээ. Түүнчлэн тэрбээр АНУ-д хатуу хөл хорио тогтоохгүй хэмээн мэдэгдэв.
Коронавируст халдварын В.1.1.529 буюу Омикрон хувилбарыг Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн энэ сарын 25-ны өдөр анх илрүүлснээс хойш өнөөдрийн байдлаар ӨАБНУ, Ботсвана, Эсватини Улсад халдварын тохиолдолд бүртгэгдэв. Түүнчлэн Канад, Израил, Бельги, Герман, Итали, Нидерланд, Чех, Их Британи, Австрали, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт зөөвөрлөгдсөн халдварын тохиолдол бүртгэгдээд байна.
Дэлхийн ихэнх улсууд халдварын тохиолдол бүртгэгдсэн Африкийн улсууд болон эдгээрийн хөрш зэргэлдээ улсуудтай үйлддэг шууд нислэгээ зогсоох, тухайн бүс нутгаас ирэх зорчигчдын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох арга хэмжээ авч буй юм. Тухайлбал Израиль, Япон улсууд гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгдээд байна.