Таван толгой ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт гал гарчээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Таван толгой түлш” ХХК-ийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт 100х50 метр, 60х30 метр, 60х30 метр нийт гурван барилга шатаж байна гэсэн дуудлага өнөө өглөө /01.06/ үүрээр 05:06 цагт НОБГ-т иржээ.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 18, 26, 30, 14, 29 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, тархалтыг зогсоон бүрэн унтраахаар ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.