Маргааш болох Засгийн газрын хуралдаанаар Эдийн засаг, хөгжлийн болон Цахим хөгжлийн сайд нар тодрох хүлээлттэй байна.
Өнгөрсөн лхагва гарагт болсон, Засгийн газрын хуралдаанаар Сангийн сайд Б.Жавхлан шинэ яамыг түр ахлах шийдвэр гаргасан. Хариг шинэ яамны сайдад УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Ч.Хүрэлбаатар (Сангийн сайд асан), Б.Чойжилсүрэн (Сангийн сайд асан), С.Бямбацогт (Хууль зүйн сайд асан) нар горилж байна. Шинэ яамыг давхар дээлтэй гишүүн удирдах нь ойлгомжтой боллоо.
Цар тахлын нөлөөгөөр улсын төсвийн алдагдал өссөн, урсгал данс нь улайсан, Засгийн газрын өр өссөн гээд олон хүндрэл нүүрлэсэн үед шинэ сайдыг томилж байна. Иймд эдгээрийг шийдвэрлэх, мэргэжлийн хүнийг сайдаар томилох нь чухал.
Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Х.Батжаргалыг томилсон.
Тэрбээр Үндэсний хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан юм. Шинэ яам байгуулснаар Үндэсний хөгжлийн газрыг тус тус татан буулгалаа.