Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд бүх нийтээр амарна гэж заасан байдаг.
Гэвч энэ жил Билгийн тооллоор хаврын тэргүүн сарын шинийн 3-н байхгүй, шинийн 4-н хоёр өдөр дараалж байгаа тул шинийн 3-ныг ажлын эс бол амралтын өдөр байхыг Засгийн газар шийднэ гэсэн мэдээлэл гараад буй.
Коронавирусийн Омикрон хувилбарын тархалтаас сэргийлж сар шинийн баярыг гэр, гэртээ тэмдэглэхийг УОК, Засгийн газраас уриалж буй. Энэ жилийн төрийн золголт хийхгүйг мэдэгдээд байгаа билээ.
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдрийн хуралдаанаар тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж 2022 оны төсөвт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барих шийдвэрийг гаргажээ.