УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар энэ оны төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал ахмадуудын тэтгэврийг нэмэхийг дэмжиж буйгаа илэрхийлээдТ.Доржханд гишүүнийг нэлээд шүүмжлэв.
Тэрбээр тойргийн сонгогчдодоо хэвийн боов тараасан гэх шүүмжлэлд өртсөн бөгөөд С.Одонтуяа, Т.Доржханд нарын гишүүд төрийн түшээ иргэдэд эд зүйл тараахыг хориглосон хууль санаачилна гэдгээ мэдэгдсэн билээ.
УИХ-ын гишүүүн Н.Учрал “Нэг хууль санаачилж үзээгүй Т.Доржханд гэдэг поп нөхөр С.Одонтуяа гэдэг хүний тархийг угаагаад ул боов тараахыг хуульчлах юм гэнэ. Нэг ийм хийх ажилгүй нөхөртэй боллоо.
Хэдэн жагсагчдад мөнгө өгөөд наадамгүй болгосон. Бөх нь ч барилдах чадахаа больсон. Сүүлдээ цагаан саргүй болж, ахмадаа дээдэлж хүндэлж чадахаа болих юм байна.
АН-ын мөнхийн дарга С.Эрдэнэ гэдэг хүнээс Нийгмийн даатгалын мөнгийг олж авмаар байна. Тэр хүүд нь гудамжинд жагсаж байхаар аавынхаа гэрт очиж мөнгө олж ир гэж хэлье” гэв.