УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр сар шинийн барилдаан эхэлж байгаатай холбогдуулан Монгол бөхийн өргөөнд ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа.
Халдвар хамгааллын дэглэм сахиулахаар УОК-ын Нэгдсэн шуурхай штаб, Онцгой, Цагдаа, Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналтын алба хаагчид хяналт тавьж ажиллаж байгаа юм байна.
Сар шинийн хүчит бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд эхэлж, битүүний өдрийн барилдаан 14:00 цагаас үргэлжлэх юм.