“Сургуулийн автобус” төслийн хүрээнд манай улс 2020 онд БНХАУ-аас нийт хорь гаруй тэрбум төгрөгөөр тусгай зориулалтын 75 ширхэг сургуулийн автобусыг худалдан авахаар тохирсон байдаг. Эргэн сануулахад, тус төслийн хүрээнд орж ирэх автобусны эхний тавыг нь 2020 оны аравдугаар сарын 13-нд нийслэлийн Боловсролын газарт хүлээлгэн өгсөн билээ.
Энэхүү сургуулийн автобусыг одоо зориулалтаар нь хэрэглэж буй эсэх талаар Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтохоос тодруулахад “Анх таван автобусыг “Сургуулийн автобус” төслийн хүрээн оруулж ирсэн.
Анхны гэрээгээр 2020 болон 2021 онд нийт 75 автобус оруулж ирэх байсан. Гэхдээ хил гааль дээр үлдсэн автобус нь гацсан байдалтай байгаа” хэмээн хэлсэн юм.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “2020 онд урд хөршөөс оруулж ирсэн сургуулийн автобусыг ашиглаж байгаа. Одоогийн байдлаар таван автобус нь явж байгаа. Нийтийн тээврийн газраас нэг автобус нэмээд нийт зургаан автобус явж байна” гэв.
Сургуулийн автобусны чиглэл:
№ | Чиглэлийн нэр |
1 | Ботаник-1-р сургууль – 45-р сургууль |
2 | Ботаник-31-р сургууль – 6-р сургууль |
3 | Нисэх-32-р сургууль – Зайсан |
4 | Буянт-Ухаа-2-75-р сургууль-18-р сургууль-15-р сургууль-52-р сургууль |
5 | Нисэх эцэс-Буянт-Ухаа-1-75-р сургууль-18-р сургууль-15-р сургууль-52-р сургууль |
6 | Буянт-Ухаа-23-р сургууль-24-р сургууль |
7 | 5 шар-23-р сургууль-24-р сургууль |
8 | 5 шар-1-р сургууль-45-р сургууль |
9 | 5 шар-31-р сургууль-6-р сургууль |
10 | 5 шар-5-р сургууль-50-р сургууль |
11 | Баруун салааны эцэс-134-р сургууль – Хилчин хотхон |
12 | Хайлаастын шинэ эцэс-139-р сургууль-7 буудал |
13 | Найрамдал зуслан – Орбитын тойрог-123-р сургууль |
14 | ЧД-ийн 149-р сургууль – Гандан |
15 | 7 буудал-23-р сургууль-24-р сургууль |
16 | Тоосгоны үйлдвэрийн эцэс-71-р сургууль – Сэлбэ амралт |
17 | Буянт-Ухаа-45-р сургууль-1-р сургууль |
18 | Буянт-Ухаа-6-р сургууль-31-р сургууль |
19 | Ботаник-23-р сургууль, 24-р сургууль |
20 | Ботаник-5-р сургууль-50-р сургууль |
21 | Ривергарден -СБД-ийн 1-р сургууль /дунд багтаамж/ |