Украины ерөнхийлөгч Зеленский, өрнөдийн орнууд Украиныг бүрмөсөн таягдан хаялаа гэж мэдэгдлээ.
Зеленский “бид Европын 27 орны удирдагчаас Украиныг НАТО-д элсүүлэх боломж бий юу гэж асуусан боловч ямар ч хариулт аваагүй” гэжээ. Мөн “Оростой Украины аюулгүй байдал болон төвийг сахисан байр суурийг баталгаажуулах талаар хэлэлцээ хийхээс айхгүй байна. Украин НАТО-гийн гишүүн орон биш шүү дээ” гэж мэдэгдсэн байна.
Өнгөрсөн 24 цагийн байдлаар Украины 137 иргэн амь насаа алдаж, 316 хүн шархаджээ.