Варшав дахь Элчин сайдын яамны ажилтнууд Польш-Украины хилийн зурвасаас нэг, Польшийн хил дээр ирсэн гурав нийт 4 иргэнээ авлаа.
Өчигдөр орж ирсэн 4, өнөөдөр орж ирсэн 4 нийт найман иргэнээ одоогийн байдлаар Польшид авчраад байгаа талаар Гадаад харилцааны яамнаас дөнгөж саяхан мэдээллээ.
Киев хотоос 13 монгол иргэн Украины хил рүү явж байгаа бөгөөд эдгээр иргэдээ авах зорилгоор Будапешт, Прагад суугаа ЭСЯ-ны ажилтнууд мөн хил дээр иржээ.