Ассошиэйтед Пресс агентлагийн мэдээлснээр, орон нутгийн цагаар Бямба гарагийн өглөө Оросын цэргүүд Киев рүү улам ойртож, хотод хэд хэдэн дэлбэрэлт сонсогдсон байна.
Украины нийслэлд эрх баригчид нь иргэддээ гадаа гудамжуудад байдал хурцадмал байгаа учир цонхноос хол, хорогдох газарт байхыг сэрэмжлүүлсэн байна.
АНУ-ын Төрийн НБД Антони Блинкений санамж бичигт дурдсанаар, Баасан гарагийн шөнө Ерөнхийлөгч Жое Байден Оросын халдлагаас өөрсдийн хүчээр хамгаалж буй Украин Улсад тусламж болгон Гадаад Тусламжийн Актын хүрээнд 350 сая ам.доллар гаргах хүсэлтийг төрийн Департментад хүргүүлжээ.
Мөн АНУ-аас Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийд хандан нийслэлээ орхин явахыг санал болгоход тэрээр татгалзсан байна.
Зеленский “Тулаан энд байна. Надад зэр зэвсэг хэрэгтэй болохоос, зугтаж явах бус” гэж хариу хэлжээ.