Украины Ерөнхийлөгч В.Зеленский Ерөнхий сайд, парламентын даргатайгаа хамт зогсож байгаад Европын холбоонд нэн яаралтай элсэх хүсэлтээ баталгаажуулав. Энэ асуудлаар тун удахгүй Франц, Герман, Еврокомиссын удирдлагууд уулзах бололтой. Өмнө нь ийм санал гарахад “аль ч улс орон хэдхэн сарын дотор элсэх боломжгүй” гэдэг хариу өгч байжээ. Украины ард түмэн дайн дуусгахыг чин сэтгэлээсээ хүсч, зорьж байна.