Германы Бундестагын гишүүн Сара Вагенкнехт хатагтай. ОХУ, Украйны мөргөлдөөний талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн байдал нь олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна.
Тэрээр асуудлын талаар ярихдаа “ОХУ-ын ерөнхийлөгч ноён Путин анх гарч ирэхдээ л Европтой эв найрамдалтай орших хүсэл илэрхийлж байсан. Үүнийгээ батлаж зэвсгээ хорогдуулж, хил, зах зээлээ нээж их юм хийсэн. Маш их хичээсэн. Гэтэл НАТО улам л хилээ тэлж зэр зэвсэг, пуужингаа бүүр ОХУ-ын хилд тулгаж байрлуулах гэж хичээсэн.
Яг ийм юм 1969 онд Карибын тэнгист болж, Куба дээр ЗХУ цэргийн бааз байгуулах гэсэн гэж АНУ дэлхийн 3р дайныг эхлүүлэх шахсан.
Яагаад ийм юм бэ? Өөрөө хилээ тойруулаад хэнийг ч ойртуулахгүй гэчихээд ОХУ-ын хилд болохоор пуужингаа тулгана гэдэг?
Мөн саяын үүсээд байгаа нөхцөл байдлын үед Байден шууд хэлж байна: “Умардын Урсгал” газын хоолой, проектыг булшилна гэв. Хэн түүнд тийм эрх өгсөн юм? Европын дотоод хэрэгт яагаад ийм бүдүүлэг оролцох гээд байгаа юм? Учир нь АНУ өөрийнхөө өндөр үнэтэй газыг Европд шахах сонирхол нь биш гэж үү? Энэ бүх юм? Европ тэнэглэхээ больж өөрийнхөө эрх ашгаа бодох хэрэгтэй! ОХУ-тай бид сайн түнш байх ёстой” гэж ярьсан юм.
Түүний ийнхүү ярьсан байр суурийг олон нийтийн сүлжээнд байршуулж “зоригтой, мундаг улс төрч бүсгүй шүү! Бахархамаар. Шууд үнэнийг хэлж байна”гэгчлэнгээр магтан бичицгээж байна.