Бямба гарагт олон улсын санхүүгийн үйлчилгээний Visa, Mastercard компаниуд ОХУ-д үйл ажиллагаагаа зогсоож байгааг зарласан юм.
Энэ нь Украины хямралын улмаас өрнөдийн орнуудын ОХУ-ын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээтэй холбоотой шийдвэр ажээ.
Ингэснээр ОХУ-ын нутаг дэвсгэрт хэвлэгдсэн төлбөрийн картууд гадаадад ашиглагдах боломжгүй болсон юм.
Мөн гадаадад хэвлэгдсэн картуудыг ОХУ-д ашиглах боломжгүй болсон байна.
Үүнтэй холбоотойгоор Ням гарагт Оросын хэд хэдэн банк Хятадын UnionPay төлбөрийн картын сүлжээ рүү шилжиж байгаагаа зарлажээ.
Тухайлбал Оросын томоохон банкнууд болох Сбербанк, Альфа Банк ийм шийдвэр гаргаж байгаагаа зарласан байна.
Шанхайд төвтэй UnionPay төлбөрийн систем 2002 онд байгуулагдаж, 2005 онд олон улсын статустай болсон юм. Өнөөдөр тус байгууллага дэлхийн 180 гаруй улсын зах зээлд үйл ажиллагаагаа явуулдаг юм байна.
Эх сурвалж: Russia Today