Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
Уг өдрийг угтаж Үндэсний статистикийн хорооноос эмэгтэйчүүдтэй холбоотой сонирхолтой баримтуудыг мэдээлж байгаа юм.
Тэдгээрээс дурдвал, манай улсын гурван эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой байна.
Мөн 2021 оны гуравдугаар улирлын байдлаар манай улсын эмэгтэй ажиллагчдын сарын дундаж цалин 1.2 сая төгрөг байна. Энэ нь эрэгтэйчүүдийнхээс 17.8 хувиар бага дүн аж.