“Токио-2020” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг жүдо бөхөөс зодог тайлж, мэргэжлийн рингэнд гарахаа зарласан. Тэрбээр UFC-гийн эхний тулаанаа хийхээр өнөөдөр АНУ-ыг зорилоо.