Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг мэргэжлийн холимог тулаанд хүчээ сорихоор шийдэн АНУ-ыг зорьсон билээ.
М.Уранцэцэг өнөөдөр өглөө анхны тулаанаа “Fury fighting championship’ холбооны 48 кг хүртэлх жингийн аварга, АНУ-ын тамирчин 25 настай Амбер Терреллтай хийлээ.
Хэдийгээр жүдо бөхөөс мэргэжлийн тулаанд шилжээд удаагүй байгаа ч хурц дайчин тулалдаж хоёрдугаар үе дээр боох мэхээр цэвэр яллаа. М.Уранцэцэгийн хувьд ийнхүү тулааны спортоор гурван сар хичээллэсний эцэст эхний ялалтаа байгуулав.