Тайландын нийслэл Бангкок хотноо 2023оны 8 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд холимог тулааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Энэ тэмцээнд Азийн 19 орны баг тамирчид оролцсон байна. Монголоос 56кг-ын жинд Болдбаатарын Отгонбаатар өрсөлдөж, аваргын алтан медаль хүртжээ.
Ийнхүү Монгол Улсаас Ази тивийн холимог тулааны анхны аварга төрлөө. Сонирхуулахад, холимог тулааны төрөл нь 2024 оны 2-р сард зохион байгуулагдах Азийн танхимын болон тулааны спортын зургаан наадмын албан ёсны хөтөлбөрт багтаад байна.