АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал Ардчилсан намын даргын сонгуулийн дүнг танилцууллаа.
АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал:
-АН-ын даргын сонгуулийн санал хураалтын дүн урьдчилсан байдлаар гарч байна. АН-ын даргын сонгуулийн нэрсийн жагсаалтад санал өгөхөөр 157,455 иргэний нэр бичигдсэнээс 74.9 хувийн ирцтэй 117,963 хүн саналаа өгсөн байна.
Нэрсийн жагсаалтад нэр нь орж чадаагүй намын гишүүдээсээ уучлал хүсье.
Маш өндөр ирцтэйгээр сонгуулийн үйл ажиллагаа явж дууслаа. Нийт 117,963 хүн санал өгснөөс 96.3 хувь нь буюу 113,598 хүн нэр дэвшигч Х.Баттулгад саналаа өгсөн байна. Удахгүй энэ дүнг оноонд шилжүүлж, Дотоод сонгуулийн хорооны хуралдаанаар хэлэлцүүлнэ. Тогтоол хэлбэрт шилжүүлэн нийт намын гишүүд, намын их хуралд өргөн мэдүүлэх болно.
Энэ сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга 96.3 хувийн буюу 113,598 хүний санал авч ялалт байгуулсан байна гэв.