УИХ дахь АН-ын бүлэг Төрийн ордонд хуралдсан бөгөөд хурлын дараа УИХ-ын гишүүн Х.Баттулга сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Сэтгүүлч нарийн царигтай холбоотой асуудлаар асуулт асуухад тэрээр “Нарийн царигтай байсан бол газар нутгаа бид нар 100 жилээр алдах байсан юм. Эдийн засгийн бодлогыг ярихаас илүү бид нар тусгаар тогтнолоо ярих ёстой.
ҮАБЗ-аар царигийн асуудлыг хэлэлцээд, УИХ баталсан. Нэг хүний асуудал биш, та нар сэтгүүлч байж яагаад ийм юм ойлгохгүй байгаа юм бэ? Төмөр зам ашиглалтад орж байна. Би үүгээр бахархдаг” гэсэн тайлбарыг хэллээ.