УИХ-ын даргын 48 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өчигдөр /2022.04.10/ хуралдсан бөгөөд энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар: “Төсвийн тодотгол хийж, төрийн хэмнэлтийг үргэлжлүүлнэ” гэдгээ мэдэгдсэн.
Нийт дөрвөн чиглэлтэй хэмнэлтийн үүрэг даалгаварт өнөөдрөөс эхлэн /2022.04.11/ УИХ-ын харьяа байгууллагууд том оврын автомашиныг нийслэл хотод унахгүй бөгөөд зөвхөн хөдөө орон нутагт томилолтоор ажиллахдаа унах шийдвэр багтсан.
Тэгвэл УИХ-ын харьяа байгууллагад дараах жагсаалт хамаарна. Тус газрын дарга нар том оврын автомашиныг нийслэл хотод унахгүй байх үүрэгтэй. Үүнд:
-
- Засгийн газрын бүх гишүүн буюу сайд нар
- Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч
- Үндсэн хуулийн цэцийн дарга
- Улсын ерөнхий прокурор
- Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга
- Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга
- Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга
- Монгол Улсын Ерөнхий аудитор
- Монголбанкны ерөнхийлөгч
- Санхүүгийн зохицуулах хорооны дарга
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга
- Хүний эрхийн үндэсний комиссын дарга
- Сонгуулийн ерөнхий хорооны дарга
- Үндэсний статистикийн хорооны дарга
- Төрийн албаны зөвлөлийн дарга
- Авлигатай тэмцэх газрын дарга
- Аймаг, нийслэлийн Засаг дарга нар