• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 8 сарын 20
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Шонхор агнах зөвшөөрөлтэй гадаад иргэдийн отогт нэвтэрсэн иргэнийг шалгаж байна

    АТГ-аас Ж.Энхжаргаланг хамаарал бүхий компанидаа төсвөөс мөнгө шилжүүлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг үйлдлийг шалгаж тогтоожээ

    COP17: Монгол орны нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртжээ

    Мотоциклоор такси үйлчилгээ үзүүлэх хориотой

    Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно

    Нийт зээлийн өрийн үлдэгдэл 5.5 их наяд төгрөгөөр өсжээ

    Нийт 79.3 мянган ажилгүй иргэн байгаагийн хамгийн их буюу 32.9 хувь нь ажил хайгаад олдоогүй гэжээ

    Наадмын хүчит бөхийн барилдаанд дөрөв давсан аймгийн арслан Т.Дүүрэнсарангаас допингийн төрлийн бодис илэрчээ

    Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгох шийдвэр гаргалаа

  • Улс төр
    Монголд хиймэл оюун ухаанд түшиглэсэн дата төв байгуулна

    Н.Учрал: Дэлхий нийтийг хамарч буй сорилтод хамгийн их өртөж буй улс орны нэг нь Монгол

    Б.Энхбаяр: ТӨК-иудыг шинээр байр, оффис худалдан авахыг хориглож, урсгал зардлуудыг танахад анхаарна

    Шинэ төмөр замаар аюултай ачааг хотоос гадуур тээвэрлэх боломж бүрдэнэ

    С.Цэнгүүн: Анандбазар гэж хүн өчигдөр над руу залгаж дарамталлаа. Ийм муухай дээр үеийн арга барил чинь явахгүй

    С.Амарсайхан: Цахим орчинд үйлдэгдэх гэмт хэрэг ихсэж, иргэдийн санхүү, мэдээллийн аюулгүй байдалд бодит эрсдэл учруулж байна

    С.Амарсайхан: Иргэдийг хохироосон ААН-ийн нуугтмал хөрөнгийг олж тогтоон, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж битүүмжилнэ

    Ерөнхий сайд БНХАУ-д АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа

    Авлигын хөрөнгийг хурааж, хүүхэд, залуучуудын хөгжлийн санд төвлөрүүлж зарцуулах тухай хуулийг төслийг боловсруулж байна

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

    Дилав хутагт Б.Жамсранжавын хэрэглэж байсан хөөргийг Монголын Үндэсний музейн сан хөмрөгт шилжүүлэн өгчээ

  • Дэлхий дахинд
    Украиныг дроноор хангасан Их Британи улсад ОХУ хариу барина гэв

    ОХУ-ын шөнийн цохилтын улмаас Украины таван хүн амиа алджээ

    Бельгид байшин засварлаж байсан ажилчид зоорийн хананд нуусан их хэмжээний алт олжээ

    ОХУ-ын үр тарианы экспортын томоохон терминалууд Украины цохилтод өртжээ

    Колумбид болсон газар хөдлөлтийн улмаас 132 хүн амиа алдаад байна

    Нар хиртэлт европын халууныг түр хугацаанд бууруулна

    Сөүл хот анх удаагаа 40 хэм давж халжээ

    Сөүл хот анх удаагаа 40 хэм давж халжээ

    Казахстан улс 70 жилийн өмнө устсан барыг сэргээн нутагшуулах ажлыг эхлүүлжээ

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

  • Эрүүл мэнд

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

    Өргөн хэрэглээний эмнүүдийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ

    Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна

    ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

    Эболагийн дэгдэлт нэмэгдэж байгаа ч дүрвэгсдийн хуарангууд дахь халдварыг хязгаарлахад хүндрэлтэй тулгарч байна

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Ядуусын хороололд амьдарч, цагийн ажлаар амьжиргаагаа залгуулдаг байсан Kim Muyeol жүжигчний сэтгэл хөдөлгөм түүх

    Дархан аварга Н.Батсуурь наадмаар 3 өдөр барилдахыг эсэргүүцэж байр сууриа илэрхийлжээ

    Дэлхийн аваргаас хасагдсан Урагвайн шигшээ багийнхан нутаг буцах зардлаа өөрсдөө гаргаж байна

    БНСУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хон Мён Бо албан тушаалаасаа огцорлоо

    “Эр хүн өвдөх ёсгүй” гэсэн хэвшмэл ойлголт эрүүл мэндээ үл хайхрах, асуудлаа нуух шалтгаан болдог

    Д.Амарбаясгалан: “Бортээг”-ийн ордын ашиглалтыг эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж буй өдөр ээлжит гүтгэлгээ ХОРТ МОГОЙ дахин эхлүүлжээ

    А.Н.Евсиков: Сталины хөшөө Улаанбаатар хотын ойролцоох үзэсгэлэнт газарт байрлавал тусгай аялал жуулчлалын газар болж чадна шүү

No Result
View All Result

Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам

by undesten
2025-09-15 16:13
in Онцлох мэдээ, Улс төр
0
Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
SHARETWEET

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ.

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Хүн төрөлхтний амьдралд хүнд сорилт үргэлжилж байна. Цар тахлын хар сүүдэр бүрэн арилаагүй. Дэлхийн дэг журам ганхаж, цаг төр үймээнтэй байна. “Төмөр хөшиг” дахин татагдаж, уур амьсгал эрс өөрчлөгдөж, дэлхий нийтээр ган гачиг, гамшиг ээлжилж байна.

Ийм тодорхойгүй, таамаглахад бэрх цаг үед бид улс орон, ард түмнийхээ ирэх жилийн ажил амьдрал, ирээдүйг төлөвлөхөөр Та бид энд чуулж байна.

Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг Та бүхэнд танилцуулж байна.

2024 сүүлээс нүүрсний үнэ унаж, экспорт хумигдаж, төсвийн орлого тасарч, валютын нөөц багасаж, төгрөгийн ханш сулран, үнийн өсөлт эрчимжиж, эдийн засгийн өсөлт эхний улиралд 2.4 хувь хүртэл хоёр дахин буурсныг та бүхэн санаж байгаа.

2024 оны сүүлээс нүүрсний үнэ огцом унаж, экспорт хумигдаж, төсвийн орлого тасарч, валютын нөөц багасч, төгрөгийн ханш суларч, үнийн өсөлт-инфляц нэмэгдсэн. Үүний улмаас эдийн засгийн өсөлт 2025 оны эхний улиралд 2.4 хувь болж хоёр дахин буурсныг та бүхэн санаж байгаа.

Хэрэв энэ нөхцөл байдал үргэлжилсэн бол инфляц 15 хувь хүрэх, төгрөгийн ханш 4000 давж сулрах, төсвийн орлого 3.3 их наяд төгрөгөөр тасалдах, төлбөрийн тэнцлийн алдагдал 1.0 тэрбум ам.долларт хүрэх бодит эрсдэл нүүрлэсэн байсан.

Шинэ Засгийн газар ийм хүнд сорилттой нүүр тулж, ачааны хүндийг ард түмэн, аж ахуйн нэгждээ үүрүүлэхийн оронд төр өөрөө бүсээ чангалсан.

Төрийн үрэлгэн зардлыг танан, 2025 оны төсөвт “Хэмнэлтийн тодотгол” хийж, түүхэндээ анх удаа төсвийн зарлагыг 2.2 их наядаар бууруулсан.

Цаг алдалгүй авсан энэ шийдвэр зах зээлийн хүлээлтийг тогтворжуулж, айл өрхийн халаасыг тэмтэрч байсан “шимэгч” үнийн өсөлт саарч, эдийн засгийн өсөлт 2.4-өөс 5.6 хувь хүртэл хоёр дахин нэмэгдлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХХК-д долоодугаар сарын 9-нд онцгой дэглэм тогтоосноор ердөө хоёр сарын дотор нүүрсний олборлолт, тээвэр, борлуулалт 1.6 дахин өсөж, экспорт богино хугацаанд сэргэн, орлого, ашиг мэдэгдэхүйц нэмэгдлээ.

Үүний үр дүнд валютын нөөц 5.7 тэрбум ам.долларт хүрч, 7–8 дугаар сард төлбөрийн тэнцэл дараалан ашигтай гарлаа.

Эрхэм гишүүдээ, тоо худал хэлдэггүй – энэ бол төсвөө тодотгож хэмнэж чадсан Та бидний хамтын хүчин чармайлтын үр дүн юм.

Баялгийн өгөөж ард түмэндээ бүрэн очиход хаана, хэрхэн замхарч байгааг албан тасалгааны цонхоор биш, газар дээр нь очиж тогтоох шаардлагатай. Тиймээс Ерөнхий сайд Тавантолгойд ажиллаж, баялаг монгол хүндээ хүрэхэд тээг болж буй санаатай, санаагүй бодлого, зохион байгуулалтын алдаа, саадыг шууд судлан шинжиллээ.

Гарааны 100 хоногтоо Засгийн газар хурж овоорсон бэрхшээлийг бодлогоор, бодит ажлаар даван туулахыг зорьсон. Өнөөдрийг ирээдүйтэй нь хамт тонодог авлига, баялгийн хулгайтай хатуу тэмцэхийн зэрэгцээ баялгийн менежмент, засаглалыг засаж залруулах шаардлага ямар бодит, амин чухал болохыг харууллаа.

Эрүүл мэндийн салбар дахь ахиц бол зүгээр нэг үзүүлэлт биш – монгол хүний хувь заяа. Улаанбурханы эсрэг дархлаажуулалтыг богино хугацаанд 95 хувь хүргэснээр өдөрт 600 давж байсан өвчлөл 3–4 болж, 200 дахин буурлаа. Энэ бол хүүхэд бүрийн амьдрал, гэр бүл бүрийн итгэл найдвар.

Өргөсөн тангарагтаа үнэнч, бяцхан иргэдийнхээ төлөө нойр хоолгүй зүтгэсэн цагаан нөмрөгт баатрууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Өнөөдөр Хойд бүсийн иргэд хот руу биш, нутагтаа хавдрын иж бүрэн төвөөс оношилгоо, эмчилгээ авах боломжтой боллоо. Эрт илрүүлсэн онош бүрийн ард элэг бүтэн амьдрал, амьд явах эрх оршдог. Тиймээс хавдартай тэмцэх нь Монголын төрийн үүрэг, Засгийн газрын онцгой даалгавар билээ.

Эрчим хүчний салбарт өндөржүүлсэн дэглэм тогтоож, Засгийн газар шууд хяналтдаа авч, ард түмнээ дааруулахгүй даван туулах бэлтгэлийг урьдчилан хангаж байна.

Төрийн данхар бүтцийг цомхотгон, үрэлгэн зардлыг хязгаарлаж, татвар төлөгчдийн мөнгийг тоо, чанараар нь хэмнэх шинэ үе эхэллээ. Яамдын газар, хэлтсийг 81-ээр, агентлагийн удирдлагыг 54-өөр бууруулж, зөвхөн 16 яаманд 168 орон тоо цомхотгов. Уялдаа холбоогүй 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгаснаар данхайсан бүтэц агшиж, үргүй зардал хумьж, төрийн алба илүү чадварлаг, бүтээмжтэй болох бодит өөрчлөлт эхэллээ.

Төрийн өмчит компаниудын удирдлагын орон тоог 200-аар цөөлж, 11.5 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэв. Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг дөрөв болгон нэгтгэж, хил, гаалийн шат дамжлагыг 40 хувь бууруулан, бизнесийг боож байсан 55 төрлийн зөвшөөрлийг хүчингүй болгов.

Төрийн царцсан өмч, хөрөнгийг ард түмэндээ буцааж, эргэлтэд оруулж байна. “Айлаас эрэхийн оронд авдраа ух” хэмээн, тоосонд дарагдсан үл хөдлөх хөрөнгийг сэргээн сургууль, цэцэрлэг, эмнэлэг болгох шийдвэр гаргаж, иргэдэд ойрхон үйлчилгээ хүргэхээр шийдвэрлэлээ.

Дампуурсан банкуудаас төрийн авлагыг буцаан төвлөрүүлж, төрийн өмчийг хамгаалан, олон жил сунжирсан асуудлыг цэгцэлж эхэллээ.

Үндэсний баялгийн сангийн хуулийг тууштай хэрэгжүүлж, “Баялагтаа эзэн Монгол” зорилгыг үг биш—үр дүнгээр нотолж байна. Төгрөг нуур, Төмөртэйн овоо зэрэг стратегийн ордуудыг төрд буцаан авч, өгөөжийг нь өргөн олонд хүртээх ажлыг эхлүүллээ.

Алдагдсан өмчөө эргүүлэн авах тусам түүний өгөөж иргэн бүрд бодитоор очно.

“Оюут” шинэ ордоос 357 сая тонн зэсийн нөөц илэрснээр Эрдэнэт үйлдвэр ирэх зуун жил тогтвортой ажиллах бат бөх үндэс бүрдлээ. Эрдэнэт бол ширгэсэн үнээ биш, зуун дамнах баялгийн булаг гэдгээ дахин нотоллоо.

Засгийн газар гарааны 100 хоногтоо эхлүүлсэн амжилтаа бататгаж, стратегийн ордуудын өгөөжийг ард түмэндээ нэмэгдүүлэх хэлэлцээрүүдийг улам эрчимжүүлнэ гэдгийг онцлон хэлье.

Хар тахал мэт тархаж буй хар тамхины гэмт хэрэгтэй хатуу тэмцэхээр тусгай мэргэшсэн алба байгууллаа.

Бэрхшээл нэгэн зэрэг арилдаггүй. Гэвч эхний 100 хоногт эдийн засгийн сэргэлтийг бодитоор эхлүүллээ.

Хэрэв бид ажлын хүндийг дааж, ахиц дэвшлээ бататгаж чадвал Монголын өмнө илүү том боломж, илүү том амжилт угтаж байна.

Дэлхийн дэвжээнд тугаа мандуулж буй Монголын охид, хөвгүүдийн адил хамтын хүчээр, нэг Монгол Улс урагшилна.

Эрхэм гишүүд ээ,

Ард иргэдийн санал, хэрэгцээ, үнэлгээ, шаардлагад тулгуурлаж, түүхий эдийн үнэ ханш, гадаад дотоодын эрсдэлийг харгалзан тооцсон Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг өнөөдөр өргөн танилцуулж байна.

Төмөр хатагтай Маргарет Тэтчерийн хэлсэнчлэн: “Төрийн мөнгө гэж байдаггүй, татвар төлөгчдийн мөнгө л гэж байдаг.”

Төсөв бол төрийн өмч бус, ард түмний хөлс хүч, хөдөлмөрийн дусал бүрээр бий болсон хуримтлал. Төсвийн зарлага бүрийн ард татвар төлөгчдийн халаас байдгийг төрийн байгууллага, албан тушаалтан бүхэн эрхэмлэн санах учиртай.

Тиймээс 2026 оны төсөв бол:

Ардын нурууг амрааж, татвар хураамжийн ачааллыг 3–4 их наяд төгрөгөөр бууруулах шинэ эхлэл;

Данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам,

Өсөлтийг өрх бүрийн үүдээр оруулж, иргэн бүрд хаяглан хүргэх хүний хөгжлийн мега төсөл,

Иргэдтэйгээ хамт бичсэн, 240 мянган монгол хүний хүсэл шингэсэн, түүхэнд анхны ардчилсан зөвшилцлийн төсөв юм.

Төсвийн төслөө боловсруулахдаа 239.8 мянган иргэнтэй уулзан ярилцаж, санал бодлыг нь сонсон хэлэлцсэн. E-Mongolia системээр санал бодлоо ирүүлсэн 188 мянган иргэний дуу хоолой, хүсэл сонирхлыг тусгалаа.

Ард түмний элч төлөөлөгч, эрхэм УИХ-ын гишүүд Та бүхэн иргэдийнхээ санал бодлыг онцгойлон анхаарч, хүндэтгэн харгалзан үзнэ гэдэгт итгэж байна.

Ард түмний хүсэл, нийгмийн захиалга тодорхой байна:

Эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчинд илүү их хөрөнгө оруулах,

Хавтгайрсан халамжийг хязгаарлах,

Татвар, хураамжийн ачаалал, дарамтыг хөнгөлөх

Энэ гурван чиглэл дээр монголчууд ам нэгтэй байна.

Төсөв бол зүгээр нэг тооны нийлбэр биш. Тэр тоо юу өгүүлж байна вэ гэдэг нь хамгийн чухал. Төсөв бол чанар, өгөөжийн хэмжүүр.

Иймээс бид иргэдийнхээ хүсэл, нийгмийн захиалгатай нийцүүлж, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5.5 дахин, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэхээр төлөвлөлөө. Гадаад зээл, тусламжийг энэ чиглэлд түлхүү чиглүүлж, үр дүнд хүрэхээр тооцлоо.

Энэ бол Засгийн газрын 2026 онд ард иргэдээсээ авсан онцгой даалгавар:

Хавдар судлалын үндэсний төв-II, Зүрх–судасны үндэсний төвийг шинээр барьж эхлүүлэх,

Гэмтэл согогийн үндэсний төвийг өргөтгөн бэхжүүлэх,

17 аймгийн яаралтай болон эрчимт эмчилгээний тасгийг иж бүрнээр шинэчлэх;

Нийслэлд сургуулийн ачааллыг бууруулах 117 шинэ сургууль, 73 шинэ цэцэрлэг, 32 дотуур байр барих.

Хүүхэд бүр дэлхийн монгол иргэний хэмжээнд эрдэм мэдлэг эзэмших, багш бүр хийснийхээ хэрээр цалинжих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд боловсролын салбарын урсгал төсвийг 100 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ.

Ахмад настнуудынхаа тэтгэврийг үнийн өсөлттэй уялдуулж, дундаж тэтгэврийг 901 мянган төгрөгт хүргэхээр тусгалаа.

Хүнээс гал, гэрэл гуйдаггүй болох зорилгоор эрчим хүчний хараат байдлыг бууруулж, 3.9 их наяд төгрөгийн дотоод хөрөнгө оруулалтаар эх үүсвэрээ нэмэгдүүлнэ. Үйлдвэрлэлээ 3.5 сая мегаватт-цагаар нэмэгдүүлснээр импорт багасаж, цахилгаан тасалдал, тарифын дарамт багасна.

Монгол хэмээх нэгэн айл хөршөөсөө гэрэл, дулаан гуйдаг биш, өөрөө галаа манадаг, өөрөө галаа бадраадаг байх учиртай.

Эрхэм гишүүд ээ,

Ерөнхий сайд, эдийн засагч хүний хувьд миний барьж буй томоохон зорилт бол татварын гурав дахь шатны иж бүрэн шинэчлэл юм. Энэ шинэчлэл бол ард иргэд, баялаг бүтээгчдээ бодитоор дэмжиж, татварын ачаалалыг 3–4 их наяд төгрөгөөр хөнгөлөх түүхэн эхлэлтэй төсөв юм.

Бид иргэндээ ойрхон энэ шинэчлэлээ өвхөн өөрсдийн санаачилгаар бус олон улс орны сайн туршлага загварууд, эрдэмтэн судлаачид, эдийн засагчид, ргэний нийгмийхээ үнэт санал зөвлөмж, байр сууринд үндэслэн тулгуурлаж хамтран боловсрууллаа.

2026 оноос эхний дорвитой алхмаа хийнэ.

·   Иргэн бүрийн сарын нэг сая төгрөг хүртэлх худалдан авалтын НӨАТ-ын буцаан олголт 2 биш, 5 хувь болж нэмэгдэнэ.

·   Ингэснээр ард түмний 80 хувь буюу арван монгол хүн тутмын наймынх нь данс, халаасанд 2.5 дахин их үлдэнэ. Ард түмний хармаанд илүү мөнгө үлдэж, НӨАТ-ын ачаа дарамт хоёр дахин багасна.

Жишээ нь:

·   Сардаа нэг сая төгрөгийн худалдан авалт хийдэг иргэн 20 мянган төгрөг биш, 50 мянган төгрөг буцаан авна.

·   Гурван гишүүнтэй өрх гурван сая төгрөгийн худалдан авалт хийдэг бол 60 мянга биш, 150 мянган төгрөг авна.

2027 оноос буцаан олголт улам нэмэгдэж, сар бүрийн 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтын НӨАТ бүрэн буцаан олгогдоно. Энэ бол шударга, иргэн төвтэй, эрүүл шинэ татварын тогтолцооны эхлэл юм

НӨАТ бол зөвхөн татвар биш, бүртгэлийн систем, сүүдрийг ил гаргах хөшүүрэг.

Тиймээс НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлснээр:

Далд эдийн засаг гэрэлд гарч, эрүүлжин эмчлэгдэнэ.

Төр түмэн нүдтэй болж, ард иргэдийн арын хаалгагүй шууд хараа хяналт тогтоно.

Орлого багатай иргэд үр өгөөжийг нь илүү хүртэнэ.

Мөн татварын бодлогоороо нийтийн сайн сайхны төлөөх хариуцлагыг дэмжинэ. Жишээлбэл:

·   Эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө оруулсан хувийн хэвшил борлуулалтын орлогынхоо нэгхувийн татварын хөнгөлөлт эдлэх болно.

Энэ бол төр, хувийн хэвшил, иргэн гурвын хамтын шинэ соёлын эхлэл юм.

Шийтгэдэг бус зөвлөдөг, хаадаг бус сэргийлдэг, дарамталдаг бус дэмждэг хүнлэг татварын тогтолцоонд шилжинэ.

Татварын шинэчлэлийн багц хуулийн төсөл D-Parliament цахим системд ил тод байршсан. Хүссэн хэн бүхэн гар утаснаасаа санал өгч, хэлэлцүүлэгт оролцож болно.

Эрхэм гишүүд Та бүхэн иргэнээ дээдэлсэн энэхүү иж бүрэн татварын шинэчлэлд ард түмэнтэйгээ нэг тал болж, ажил хэрэгчээр хамтран ажиллана гэдэгт миний итгэл дүүрэн байна.

Эрхэм гишүүд ээ,

Үндэсний баялгийн сан бол өвөг дээдсээс өвлүүлсэн, эх орны үүц нөөц, иргэн бүрийн үнэт өв, өргөн олон түмний хамтын хуримтлал билээ.

Засгийн газар үндэсний баялгийг өсгөн арвижуулж, “Баялагтаа эзэн Монгол” эрхэм зорилгыг үгээр бус үйл хэргээр, амлалтаар бус ажлын үр дүнгээр нотлон харуулахын төлөө ухрахгүй тэмцэж, урагшлан зүтгэх болно.

Энэ хүрээнд Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулж, баялгийн өгөөжийг иргэддээ шударгаар, тэгш хүртээх зарчимд тулгуурлан Үндэсний баялгийн санг арвижуулна.

Хуримтлагдсан баялгаа эрүүл мэнд, боловсрол, орон сууц зэрэг иргэдийн амин чухал хэрэгцээнд зориулах нь Засгийн газрын онцгой даалгавар байх болно.

Ипотекийн тогтолцоог шинэчилж, тусгайлсан Орон сууцны банк байгуулж, олон айл өрхийн өмнө шинэ орон сууцны үүд хаалгыг нээх болно. Хүү багатай, босго намтай, урт хугацаатай зээлийн шинэ тогтолцоог төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаагаар бий болгоно.

“Морин цагт шинэ сууц руугаа нүүн орох” баярт өдөр Монгол айл бүрт тохиохын төлөө бид тууштай ажиллана.

Орон сууц бол зөвхөн барилга байшин биш. Энэ бол монгол айл өрхийн амьдрах орчин, ажилгүйдэл, ядуурал, агаарын бохирдол, гэр бүл салалт зэрэг олон асуудлын уг шалтгааныг шийдэх түлхүүр юм.

Улс орны хөгжил дэвшил, аюулгүй байдлын өөр нэг түлхүүр бол зам, дэд бүтэц. Өргөн уудам нутагтай Монгол оронд тээвэр, логистикийн гацаа бөглөө арилахын хэрээр цаг, мөнгө хэмнэж, эдийн засгийн судсыг тэлнэ.

2026 онд бүсчилсэн хөгжлийн замын бүтээн байгуулалтыг эрчимтэй үргэлжлүүлж, 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтаар 3,122 км зам, 3,159 метр гүүр шинээр барьж, засварлана.

Авто замын хөрөнгө оруулалт бол салбар бүрийг зах зээлтэй холбох амьд судас юм.

Замын-Үүд, Гашуунсухайт, Боршоо, Сүхбаатар, Алтанбулагийн боомтын хүчин чадлыг 2–3 дахин нэмэгдүүлсэн бол, 2026 онд Бичигт, Цагаандэл-Уулын өргөтгөл, шинэчлэлийг эхлүүлж, Цагааннуур, Булган, Хавиргын шинэ боомтыг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр барьж эхэлнэ.

Эрхэм УИХ-ын гишүүд ээ,

2026 оны төсөв бол эдийн засаг дахь данхар төрийн давилуун, давруу оролцоог багасгаж, төрийг байр байранд нь байлгах шинэ эхлэл юм.

Төр булаагч бус — чөлөөлөгч байх учиртай. Төрийн оролцоо ихдэх тусам хувийн хэвшил шахагдаж, боломж хумигддаг. Харин төрийн оролцоо багасахын хэрээр хувийн хэвшил тэлж, хүчтэй болдог нь энгийн бөгөөд бодит зүй тогтол.

Тиймээс 2026 оны төсөв бол төрийн зуршлыг хазаарлаж, хувийн хэвшлийг чөлөөлөх замын зураг юм.

Ардын намын анхны дарга Солийн Данзангийн “Иргэн баян бол улс баян” хэмээх зуун жилийн өмнө хэлсэн үг өнөөдөр түүхийн хуудсанд бус, төрийн бодлогын зүрхэнд дахин бичигдэж байна. Энэ бол өнгөрсөн түүх биш, өнөөдрийн хийх ажил, биелүүлэх үүрэг юм.

Засгийн газар өдөр тутмын ажлынхаа төвд үргүй зардлыг танах, сахилга хариуцлагыг чангалан тогтоох бодлогыг тавьсан. Тиймээс:

·   ДНБ-ий 35.1%-ийг эзэлж байсан төсвийн зарлагыг 32.2% болгон бууруулна.

·   Урсгал зардлыг 26.6%-аас 24% болгон танаж, сахилга бат, хариуцлагыг бэхжүүлнэ.

Ашиг бус алдагдал үйлдвэрлэдэг төрийн өмчит компаниудыг татан буулгаж, нэгтгэн цомхотгож, зах зээлд чөлөөт өрсөлдөөний орон зайг нээж өгнө. Үр дүнд нь төрийн өмчит компаниудын тоо 109-өөс 87, төрийн албан хаагчдын тоо 230 мянгаас 218 мянга болж буурна.

Мөн 2026 оноос төрийн өмчит компаниудын худалдан авалтыг бүрэн цахимжуулж, хүний оролцоог багасгаж, хиймэл оюун ухааныг нэвтрүүлж эхэлнэ.

Эрдэнэт үйлдвэр худалдан авалтдаа хиймэл оюун ухааныг туршин эхэлсэн нь ил тод, эрүүл шударга засаглалыг тогтоон бэхжүүлэхэд гаргасан бодит жишээ, сайн санаачилга болж байна.

Монголчууд бид уул уурхайн түүхий эдийн үнэд хэт найдсан түүхээ өөрчлөх учиртай. Байгалийн баялгаас гадна эдийн засгаа олон тулгууртай болгож, бизнес эрхлэгчдээ хөрөнгө, зах зээл, дэд бүтцээр дэмжинэ.

Аялал жуулчлал бол 1 долларыг 2 болгон өсгөдөг, 600 гаруй мэргэжлийн хүнд шууд орлого олгодог, нүүдлийн өв соёлоо дэлхийд таниулах үнэт салбар. Энэ салбарт 267 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 150 гаруй ААН-ийн дэд бүтэц, үйлчилгээний чанарыг сайжруулна.

“Хүнс эрүүл бол хүн эрүүл, хүн эрүүл бол Монгол Улс хүчирхэг байна.”

Иймээс хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахын зэрэгцээ экспортын боломжоо тэлнэ.

Малын тоо толгой өсөн үржиж байгаа ч үр шим нь ахихгүй, “цагаан алт” ноос, ноолуур, арьс ширээ жалганд хаяж, улмаар жил бүр 190 сая ам.долларын ноолууран хувцас, арьс ширэн бүтээгдэхүүнийг гадаадаас импортолж байна. Энэ бол гашуун үнэн.

Тиймээс малчид, тариаланчдынхаа хүч хөдөлмөрийг бодит өгөөж болгохын тулд “Цагаан Алт”, “Шинэ хоршоо”, “Атрын IV аян” зэрэг бодлого, хөдөлгөөнөө үр дүнтэй үргэлжлүүлнэ. Ирэх онд 995.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгж, хоршоодод олгож, үйлдвэрлэл, бүтээн байгуулалтыг бодитоор дэмжинэ.

Эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын 2026 оны төсөв бол 240 мянган иргэний хүсэл зорилго, санал зөвлөмжөөр баяжсан, ардчилсан зөвшилцлийн төсөв юм.

Энэ бол татварын ачааллыг ард түмний нуруунаас хөнгөлж, данхар төрийн оролцоог хумьж, хүн чанартай бодлогын шинэчлэл эхлүүлсэн төсөв юм.

Бид 2026 оны төсвийг мөнгөний бодлоготой уялдуулснаар:

Эдийн засгийн өсөлтөө 5.7%-д хүргэх,

Цалин орлогыг хумслагч инфляцийн 7%-иас давуулахгүй хазаарлах,

Экспортыг 16.7 тэрбум ам.долларт хүргэх зорилтуудыг дэвшүүлж байна

Төсвийн орлогоо 31 их наяд 600 тэрбум төгрөг, төсвийн зарлагаа 32 их наяд 980 тэрбум төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 1 их наяд 380 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тооцлоо.

Гадаад зах зээл, түүхий эдийн үнийн төлөв, дотоод эдийн засгийн эрсдэл, боломжийг нягт харгалзан төсвийн орлогоо аль болох бодитой, хэрэгжихүйц байдлаар төлөвлөхийг зорилоо.

Улсын төсөв бол Монгол хэмээх нэгэн их өрх айлын орлого зарлага, амьдрал ахуй ямар байхыг шийдэх хууль билээ.

 Улсын төсөв бол эмч, багш, төрийн албан хаагчдын цалин хөлс, эмнэлгийн эм тариа, сургууль, цэцэрлэг, айл өрхийн гэрэл дулаан билээ.

Татвар төлөгчийн хөдөлмөрийн дусал бүр зөв зарцуулагдаж, ард иргэдийн амьдралд бодит өгөөжөө өгөх ёстой. 2026 оны төсөв бол тоо бус чанар, мөнгө бус хүн, хэлбэр бус агуулгыг эрхэмлэсэн хүний хөгжлийн мега төслийн үндэс юм.

Ард түмний элч төлөөлөгч болсон эрхэм гишүүд ээ, 200 мянга гаруй иргэнийхээ санал, хүсэл эрмэлзлийг шингээсэн ардчилсан зөвшилцлийн төсвийг улс орныхоо язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, хамтдаа хэлэлцэн баталж, ирээдүйгээ хамтдаа бүтээцгээе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

Анхаарал тавьсанд Та бүхэнд баярлалаа.

ShareTweet

Related Posts

Б.Жавхлан: Батлагдсан төсвөөр Засгийн газар үйл ажиллагаагаа хангалттай санхүүжүүлнэ
Онцлох мэдээ

2025-11-14 13:31
2026 оны Улсын төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ
Онцлох мэдээ

2026 оны Улсын төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ

2025-09-01 16:00
П.Сайнзориг: Хувийн хэвшлийн дунд сургуульд хувьсах зардал олгодгоо больё
Улс төр

2024-12-05 18:51
}

Шинэ мэдээ

Монголд хиймэл оюун ухаанд түшиглэсэн дата төв байгуулна

Монголд хиймэл оюун ухаанд түшиглэсэн дата төв байгуулна

by undesten
2026-08-19 14:06
1

Шонхор агнах зөвшөөрөлтэй гадаад иргэдийн отогт нэвтэрсэн иргэнийг шалгаж байна

Шонхор агнах зөвшөөрөлтэй гадаад иргэдийн отогт нэвтэрсэн иргэнийг шалгаж байна

by undesten
2026-08-19 13:11
1

АТГ-аас Ж.Энхжаргаланг хамаарал бүхий компанидаа төсвөөс мөнгө шилжүүлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг үйлдлийг шалгаж тогтоожээ

АТГ-аас Ж.Энхжаргаланг хамаарал бүхий компанидаа төсвөөс мөнгө шилжүүлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг үйлдлийг шалгаж тогтоожээ

by undesten
2026-08-19 11:57
1

Б.Баяржаргал Пауэрлифтингийн Залуучуудын ДАШТ-ээс нийлбэр дүнгээр АЛТАН медаль хүртсэн Монголын анхны тамирчин боллоо

2026-08-19 11:41
0

COP17: Монгол орны нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртжээ

COP17: Монгол орны нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртжээ

by undesten
2026-08-19 11:02
0

Украиныг дроноор хангасан Их Британи улсад ОХУ хариу барина гэв

Украиныг дроноор хангасан Их Британи улсад ОХУ хариу барина гэв

by undesten
2026-08-18 20:35
1

Мотоциклоор такси үйлчилгээ үзүүлэх хориотой

Мотоциклоор такси үйлчилгээ үзүүлэх хориотой

by undesten
2026-08-18 20:15
1

Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно

Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно

by undesten
2026-08-18 15:42
1

Нийт зээлийн өрийн үлдэгдэл 5.5 их наяд төгрөгөөр өсжээ

Нийт зээлийн өрийн үлдэгдэл 5.5 их наяд төгрөгөөр өсжээ

by undesten
2026-08-18 15:17
0

Нийт 79.3 мянган ажилгүй иргэн байгаагийн хамгийн их буюу 32.9 хувь нь ажил хайгаад олдоогүй гэжээ

Нийт 79.3 мянган ажилгүй иргэн байгаагийн хамгийн их буюу 32.9 хувь нь ажил хайгаад олдоогүй гэжээ

by undesten
2026-08-18 13:55
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай