УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэмнэлтийг өөрөөсөө уриалгад нэгдэж байгаагаа илэрхийлж өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрээр:
“Татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх шаардлагатай гэдгийг би УИХ-ын гишүүн болсноосоо хойш ярьж ирсэн. Би нэг ч удаа өрөөндөө улсын төсвөөр засвар хийж байгаагүй. Би албаны машиныг амин хувьдаа ашиглаагүй. Байнгын хорооны даргын хувьд Засгийн газрын баазаас машин унах эрхтэй ч би хувийнхаа машинаар байнгын хорооны ажлыг хоёр жил хийж байна. Сард шатахууны зардалд тодорхой хэмжээний мөнгө өгдөг. Утасны төлбөрт 100 гаруй мянган төлдөг байх. Картаар шилжүүлдэг болохоор тоог нь сайн мэдэхгүй байна. Ямартай ч УИХ-аас гишүүдэд шатахууны зардал, утасны төлбөрт мөнгө төлдөг” гэлээ.