Монголын Ипотекийн Корпорацаас цаг үеийн асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.
Энэ үеэр “МИК ОССК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга “Монголын Ипотекийн Корпораци /МИК/-ын хувь эзэмшлийн тухайд Төрийн өмчит компаниуд 17.3%-ийг /Монгол Улсын Хөгжлийн Банк, Төрийн банк/, 82% -ийг хувийн хэвшлийн компаниуд /Зургаан арилжааны банк болон бусад аж ахуйн нэгжүүд эзэмшдэг. Үүнээс гадна 190 иргэн тус компанийн хувьцааг эзэмшдэг. Худалдаа Хөгжлийн Банк тус компанийн 10 хувийн хувьцаа эзэмшдэг мэдээлэл ч нээлттэй байдаг.
Нээлттэй хувьцаат компанийн хувьд Төлөөлөн Удирдах Зөвлөл /ТУЗ/-ийн гишүүдийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар томилдог. Компанийн зүгээс ТУЗ-д хэнийг оруулах вэ гэдэгт шийдвэр гаргах боломжгүй” гэв.
МИК-ын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна.
ТУЗ-ийн дарга
- М.Мөнхбаатар – “Азиа дайверсифайд рийл истэйт фанд нэг” ХХК-ийн зөвлөх
ТУЗ-ийн гишүүд:
- А.Энхжин- Монголбанкны нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал
- С.Цэрэндаш – Монгол Улсын Хөгжлийн банкны Бизнес хөгжил хариуцсан дэд захирал
- Т.Даваажав – ХХБ-ны Хөрөнгө зохицуулалтын газрын захирал
- Э.Тулга – “Ти Ди Би Cекъюритис ҮЦК” ХХК-ийн Ерөнхийлөгч
- Б.Үүрцайхбаатар – Капитрон банкны Гүйцэтгэх захирал
ТУЗ-ийн хараат бус гишүүд:
- Э.Шижир – Уул уурхай металлургийн цогцолбор байгуулах төслийн удирдагч
- Ч.Хашчулуун – Монгол Улсын Их Сургуулийн дэд профессор
- Ө.Ганзориг – “Мандал даатгал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга